Ээлжит хичээл №5
Сэдэв: Мэдээллэн загварыг дурслэх аргууд
Заах анги: 7-р анги
Суралцахуйн зорилт:  Мэдээллэн загварыг төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх арга барилтай болох.
Мэдлэг /судлагдахуун/
Чадвар  /ур ухаан/
Мэдээллэн загварыг дүрслэх аргуудыг таниж мэдэх. Мэдээллэн загварыг дүрслэх шаардлагыг ойлгох.
Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүдийг мэдэж, загварыг өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглах, харьцуулах дүн шинжилгээ хийх

Агуулгын уялдаа холбоо:
Өмнө судалсан
Одоо судлаж буй
Цаашид судлах
Хоёртын кодчилол
Мэдээллэн загварыг дурслэх аргууд
Файл удирдах систем
Компьютерт мэдээллийг дүрслэх ба боловсруулах

Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн
Сурагчийн хэрэглэгдэхүүн
·         7-р ангийн мэдээллийн технологийн сурах бичиг
·         Проктер
·         Самбар
·         Шохой
·         Компьютер
·         Presentation
·         Мэдээллийн технологи VII сурах бичиг
·         Бал
·         Дэвтэр
·         Үзэг
·         Харандаа
·         Лаборатори

Үйл ажиллагаа:

Хичээлийн үе шат хугацаа
Багшийн СХҮА-ны задаргаа
Сурагчийн  үйл ажилгааны задаргаа
1
Зохион байгуулах үе шат /2 минут /
-Сурагчидтай мэндлэнэ
- Ирц бүртгэнэ
-Багштай мэдлэнэ
-Ирцээ бүртгүүлнэ
2
Сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн санах үе шат
/ 4 минут /
-       Өмнөх хичээл дээр үзсэн шинэ мэдлэгийг бататган асууна.
Багшийн сэдэлжүүлэлт, асуух асуултанд хариулж идэвхитэй оролцох.
3
   Шинэ мэдлэг     олгох үе шат
/ 12 минут /
Мэдээллэн загварыг дурслэх аргууд:
-       Үгээр илэрхийсэн мэдээллэн загвар
-       Дүрс зургаар илэрхийлсэн мэдээллэн загвар
-       Зурмал зургаар илэрхийлсэн мэдээллэн загвар
-       Хүснэгтээр илэрхийлсэн мэдээллэн загвар
-       Тусгай тэмдэгээр илэрхийлсэн мэдээллэн загвар
-       Гурван хэмжээст дүрсүүд
-       Хөдөлгөөнт зураг
Мэдээллэн загварыг байгуулахдаа тухайн объектын талаарх мэдээлэл, шинж чанарт тулгуурладаг. Объектын мэдээллэн загварыг мэдээллийн төрөл бүрийн хэлбэрийг ашиглаж дүрсэлдэг. / үгээр, дүрс зургаар, хүснэгтээр, тусгай тэмдэгтээр /

-       Сурагчид өөрт хэрэгтэй мэдээллээ тэмдэглэж авна.
-       Багшийн үзүүлэх жишээ даалгаврыг хамт хийж гүйцэтгэх.
-       Мэдэхгүй, эргэлзээтэй зүйлсээ асууна.
4

Бататгах хэсэг
/ 15 минут /
13-р хуудасны асуудал даалгавар болон 15-р хуудасны хэрэглэхүйн дасгалуудыг хийж гүйцэтгэх.
Сурагчид даалгавыг гүйцэтгэж багшаас тодруулах зүйл байвал асууна.
5
Дүгнэлт
/5 минут/
Сурагчдаас өнөөдрийн хичээлээс асуух зүйл өмнө нь ойлгоогүй зүйлүүдийн талаар асууж дүгнэнэ.
Өнөөдрийн хичээлээс ойлгоогүй зүйлээ багшаас асууж тэмдэглэнэ.
6
Гэрийн даалгавар
/2 минут/
Мэдээллэн загварыг дүрс зургаар илэрхийлсэн жишээ гаргаж ирээрэй.
Гэрийн даалгавраа бичинэ.

No comments:

Post a Comment