ЭХХ №3

Ээлжит хичээл №3
Сэдэв: Мэдээллийн кодчилол
Заах анги: 7-р анги
Суралцахуйн зорилт:  Мэдээллийг кодчилох шаардлага болон аргуудыг танин мэдэх ба өөрт тохиолдсон асуудлыг шийдвэрлэх, хийх гэж буй зүйлээ төлөвлөж, төлөвлөсний дагуу гүйцэтгэх чадварт суралцах.
Мэдлэг /судлагдахуун/
Чадвар  /ур ухаан/
Мэдээллийг кодчилох шаардлага болон аргуудыг танин мэдэх ба мэдээллийг кодчилох жишээ гаргах, асуудал шийдвэрлэх
Мэдээллийг кодчилох аргад суралцах. Ерөнхий ажиллах зарчим, дэс дараалал, үйлдлүүдийг таних.

Агуулгын уялдаа холбоо:
Өмнө судалсан
Одоо судлаж буй
Цаашид судлах
Мэдээллийн процесс
Мэдээллийг кодчилох
Хоёртын кодчилол

Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн
Сурагчийн хэрэглэгдэхүүн
·         7-р ангийн мэдээллийн технологийн багшийн ном  /хуудас 14-15 / 
·         Проектер
·         Үнэлгээний материал/    /
·         Компьютер
·         Тарааж өгөх материал
·         presantation
·         Мэдээллийн технологи VII cурах бичиг / хуудас 10-12 /
·         Бал
·         Дэвтэр
·         ТӨМ





Үйл ажиллагаа:

Хичээлийн үе шат (хугацаа)
Багшийн СХҮА-ны задаргаа
Сурагчийн  үйл ажилгааны задаргаа
1
Зохион байгуулах үе шат /2 минут/
-Сурагчидтай мэндлэнэ
- Ирц бүртгэнэ
-Багштай мэдлэнэ
-Ирц бүртгүүлнэ
2
Сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн санах үе шат
/4 минут/
- Өмнөх хичээл дээр үзсэн шинэ мэдлэгийг бататган асууна.
- Мэдээлэл гэж юу вэ?
- Мэдээллийг бид хэрхэн хүлээж авдаг  вэ?
- Багшийн сэдэлжүүлэлт, асуух асуултанд хариулж идэвхитэй оролцох.
- Мэдээлэл гэдэг нь хүний мэдэрхүйн эрхтнүүдээрээ олж авсан шинэ мэдлэг юм.
- Бид мэдээллийг мэдэрхүйн 5 эрхтэнээрээ буюу үнэрлэж, харж, сонсож, амталж, хүртэж хүлээн авдаг.
3
Шинэ мэдлэг     олгох үе шат
/10 минут/
Мэдээллийн харагдах хэлбэрийг хувирган боловсруулж буй боловсруулалтад мэдээллийн кодчилол ордог. Энэ бол мэдээллийг хадгалах, дамжуулах, боловсруулах, нууцлах зэрэг тодорхой зорилгоор түүнийг дүрслэлийн нэг хэлбэрээс тохиромжит өөр хэлбэрт хувирган өөрчлөх үйл ажиллагаа юм. Мэдээллийг ямар нэг дохио болон тэмдэгтүүдийн дараалсан хэлбэрт оруулсныг кодчилол гэнэ. Регистрийн дугаар, хөгжмийн нот, замын тэмдэг, дэлгүүрийн барааны шошго дээрх зураасан код зэрэг бидний эргэн тойронд кодчилогдсон мэдээллийн жишээ олон бий. Техник технологи хөгжсөнөөр мэдээллийг ихээр кодчилон ашиглах болсон.
Бичвэрийг кодчилох аргууд:
-       Графикийн арга: Мэдээллийг тусгай зураг тэмдэгтийн тусламжтайгаар илэрхийлэгдэнэ.
-       Тоон арга: Мэдээллийг тооны тусламжтай илэрхийлнэ.
-       Тэмдэгтийн арга: Мэдээллийг цагаан толгойн үсгийн тусламжтай илэрхийлнэ.

-       Сурагчид өөрт хэрэгтэй мэдээллээ тэмдэглэж авна.
-       Багшийн үзүүлэх жишээ даалгаврыг хамт хийж гүйцэтгэх.
-       Мэдэхгүй, эргэлзээтэй зүйлсээ асууна.
4

Бататгах хэсэг
/20 минут/
Багшийн сурагчдыг багт хувааж тарааж өгөх материал тарааж даалгаврыг хэрхэн гүйцэтгэх талаар зөвлөмж өгнө.
·         ТӨМ1- дарцаг,  цагаан толгойн арга
·         ТӨМ2- морзийн цагаан толгойн арга
·         ТӨМ3- цифрийн арга
Багууд хооронд нь кодчилолын аргуудыг нь  солилцуулах кодчилсон мэдээллүүдийг тайлуулах
- Сурагчид багшийн өгсөн тараах материал дээрх даалгаврыг гүйцэтгэж,
асуудлаа шийдвэрлэх.
- Цэрэгт хэрхэн туслахаа төлөвлөж хүснэгт ашиглан асуудал шийдвэрлэнэ.         -Бусад багийнхаа хийсэн кодчилолыг тайлж уншина   -Өөрийн багийн кодчилолоо бусад багтаа тайлбарлаж өгнө.
5
Дүгнэлт
/3 минут/
Сурагчдаас өнөөдрийн хичээлээс асуух зүйл өмнө нь ойлгоогүй зүйлүүдийн талаар асууж дүгнэнэ.
·         Өнөөдрийн хичээлээс юуг сэргээн санасан бэ?
·         Өнөөдрийн хичээлээс юу шинээр сурч мэдсэн бэ?
Өнөөдрийн хичээлээс ойлгоогүй зүйлээ багшаас асууж тэмдэглэнэ.
-
6
Гэрийн даалгавар
/2 минут/
Өөрийн багаас бусад багийн мэдээллийг кодчилох аргуудаас суралцаж
“Би сурах дуртай” гэсэн өгүүлбэрийг өөрийн шинээр сурсан мэдээллийг кодчилох аргуудаар бичиж ирэх
Гэрийн даалгавраа бичнэ.

No comments:

Post a Comment