ЭХХ №1

Ээлжит хичээл №1
Сэдэв: Мэдээллийн процесс
Заах анги: 7-р анги
Суралцахуйн зорилт:  Мэдээллийн процессыг танин мэдэх, төрөл бүрийн мэдээллийг хүлээн авах, боловсруулах хадгалах аргыг хэрэглэх
Мэдлэг /судлагдахуун/
Чадвар  /ур ухаан/
Мэдээллийн процессыг танин мэдэх болон мэдээллийг хүлээн авж, асуудал шийдвэрлэх
Мэдээллийн процессыг таниж ойлгох. Ерөнхий ажиллах зарчим, дэс дараалал, үйлдлүүдийг таних.

Агуулгын уялдаа холбоо:
Өмнө судалсан
Одоо судлаж буй
Цаашид судлах
Мэдээлэл
Мэдээллэн процесс
Мэдээллийн шинж чанар

Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн
Сурагчийн хэрэглэгдэхүүн
·         7-р ангийн мэдээллийн технологийн багшийн ном (хуудас 12-13)
·         Проектер
·         Самбар
·         Шохой
·         Компьютер
·         Presentation
·         Мэдээллийн технологи VII сурах бичиг (хуудас 5)
·         Бал
·         Дэвтэр
·         Үзэг
·         Харандаа
·         Лаборатори



Үйл ажиллагаа:

Хичээлийн үе шат (хугацаа)
Багшийн СХҮА-ны задаргаа
Сурагчийн  үйл ажилгааны задаргаа
1
Зохион байгуулах үе шат 2 минут
-Сурагчидтай мэндлэнэ
- Ирц бүртгэнэ
-Багштай мэдлэнэ
-Ирцээ бүртгүүлнэ
2
Сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн санах үе шат
4 минут
Өмнөх хичээл дээр үзсэн шинэ мэдлэгийг бататган асууна.

-Мэдээлэл гэж юу вэ?

-Мэдээллийг бид хэрхэн хүлээж авж болох вэ?

-Мэдээлэл бидэнд ямар хэрэгтэй вэ?
Багшийн сэдэлжүүлэлт, асуух асуултанд хариулж идэвхитэй оролцох.
-Мэдээлэл гэдэг нь хүний мэдэрхүйн эрхтнүүдээрээ олж авсан шинэ мэдлэг юм.
-Бид мэдээллийг мэдэрхүйн эрхтнүүдээрээ хүлээн авдаг.
3
Шинэ мэдлэг     олгох үе шат
10 минут
Хүн мэдээллийг хэрхэн хүлээн авдаг талаар ойлголт өгөх
Мэдэрхүйн таван эрхтнээр. Үүнд:
o   Хараа (харах)
o   Сонсгол (сонсох)
o   Үнэр ( үнэрлэх )
o   Амт ( амтлах )
o   Тэмтрэх
Мэдээлэл хүлээн авах эх үүсвэр нь байгал, эд юмс юм.
Мэдээлэл хадгалагдаж байгаа объектыг мэдээллийн тээгч (агуулагч) гэнэ.
-       Сурагчид өөрт хэрэгтэй мэдээллээ тэмдэглэж авна.
-       Багшийн үзүүлэх жишээ даалгаврыг хамт хийж гүйцэтгэх.
-       Мэдэхгүй, эргэлзээтэй зүйлсээ асууна.
4

Бататгах хэсэг
17 минут
Сурах бичгийн 6-р хуудасны чадахуй хэсгийн болон сурах бичгийн 8-р хуудасны хэрэглэхүй хэсгийн эхний 8 дасгалыг хийж гүйцэтгэ.
Сурагчид багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгэж,
асуудлаа шийдвэрлэх.
5
Дүгнэлт
5 минут
Сурагчдаас өнөөдрийн хичээлээс асуух зүйл өмнө нь ойлгоогүй зүйлүүдийн талаар асууж дүгнэнэ.
-  Мэдээллийг бид хэрхэн хүлээн авдаг билээ?
- Харж хүлээн авдаг мэдээллийн жишээ хэлээрэй
Өнөөдрийн хичээлээс ойлгоогүй зүйлээ багшаас асууж тэмдэглэх.
- Мэдэрхүйн таван эрхтнээрээ харж, сонсож, үнэрлэж, амталж, тэмтэрч
- Том цагаан сарнай, хөх жижиг бөмбөг.
6
Гэрийн даалгавар
/2 минут/
Сурах бичгийн 8-р хуудасны хэрэглэхүйгээс анги дээр хийж амжаагүй дасгалаа хийж ирээрэй.
Гэрийн даалгавраа бичинэ.

No comments:

Post a Comment