Ээлжит хичээл №4
сэдэв: Хоёртын кодчилол
Заах анги: 7-р анги
Суралцахуйн зорилт:  Компьютерт мэдээллийг дүрслэх арга барилд суралцах.
Мэдлэг /судлагдахуун/
Чадвар  /ур ухаан/
Компьютерт мэдээллийг дүрслэх арга барилд суралцах болон мэдээллийг хүлээн авж, асуудал шийдвэрлэх
Мэдээллийг компьютерт болон бусад ахуйн хэрэгцээнд хоёртын кодоор дүрсэлдэг болохыг ойлгож, аравтын тооллоос хоёрт руу хөрвүүлэх
Агуулгын уялдаа холбоо:
Өмнө судалсан
Одоо судлаж буй
Цаашид судлах
Мэдээллийн кодчилол
Хоёртын кодчилол
Мэдээллэн загварыг дурслэх аргууд

Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн
Сурагчийн хэрэглэгдэхүүн
·         7-р ангийн мэдээллийн технологийн сурах бичиг
·         Самбар
·         Шохой
·         Компьютер
·         Presentation
·         Мэдээллийн технологи VII сурах бичиг
·         Бал
·         Дэвтэр
·         Үзэг
·         Харандаа
·         Лаборатори

Үйл ажиллагаа:

Хичээлийн үе шат хугацаа
Багшийн СХҮА-ны задаргаа
Сурагчийн  үйл ажилгааны задаргаа
1
Зохион байгуулах үе шат /2 минут /
-Сурагчидтай мэндлэнэ
- Ирц бүртгэнэ
-Багштай мэдлэнэ
-Ирцээ бүртгүүлнэ
2
Сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн санах үе шат
/ 4 минут /
-       Өмнөх хичээл дээр үзсэн шинэ мэдлэгийг бататган асууна.

Бид мэдээллийг яаж яаж кодчилж болдог вэ?
-       Багшийн сэдэлжүүлэлт, асуух асуултанд хариулж идэвхитэй оролцох.
3
   Шинэ мэдлэг     олгох үе шат
/ 10 минут /
Мэдээллийг 0, 1 цифрээр кодчилохыг хоёртын кодчилол гэнэ. Энгийн жишээ нь гэрлийн унтраалга залгагдсан/ 1 /, салгагдсан / 0 / гэсэн үг.
0-0000
1-0001
2-0010
3-0011
4-0100
5-0101
6-0110
7-0111
8-1000
9-1001
Гэсэн байдлаар тоог хоёртын кодоор кодчилдог. Компьютер нь мэдээллийг хоёртын кодчиллоор хүлээж авдаг.
-       Сурагчид өөрт хэрэгтэй мэдээллээ тэмдэглэж авна.
-       Багшийн үзүүлэх жишээ даалгаврыг хамт хийж гүйцэтгэх.
-       Мэдэхгүй, эргэлзээтэй зүйлсээ асууна.
4

Бататгах хэсэг
/ 17 минут /
12-р хуудасны асуудал даалгавар болон 13-р хуудасны хэрэглэхүйн дасгалуудыг хийж гүйцэтгэх.
Сурагчид даалгавыг гүйцэтгэж багшаас тодруулах зүйл байвал асууна.
5
Дүгнэлт
/5 минут/
Сурагчдаас өнөөдрийн хичээлээс асуух зүйл өмнө нь ойлгоогүй зүйлүүдийн талаар асууж дүгнэнэ.
Өнөөдрийн хичээлээс ойлгоогүй зүйлээ багшаас асууж тэмдэглэнэ.
6
Гэрийн даалгавар
/2 минут/
Өөрийнхөө болон ээж аавынхаа дуртай тоог хоёртын кодоор бичиж ирээрэй.
Гэрийн даалгавраа бичинэ.

No comments:

Post a Comment